Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн харъяат Монгол Улсын гавъяат малчин Лувсаншаравын Баттулга өнөөдөр Ховд хотноо хүрэлцэн ирэв. Түүнийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох болон гэр бүлийн гишүүд "Ховд Нисэх буудал" дээр тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнасан. Энэ үеэр Ховд аймгийн багийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга “Монгол Улсын гавьяат малчин” цол хүртсэн юм.

Тэрээр “Улсын Аварга малчин” цол хүртсэнээсээ хойш 30 жилийн дараа хөдөлмөр зүтгэлээ дахин үнэлүүлж Эрдэнэбүрэн сумынхаа анхны “Монгол Улсын Гавъяат малчин” болжээ.

- share

Сэтгэгдэл (0)