Сүүлийн өдрүүдэд хүйтэрч байгаатай холбогдуулан аймгийн төвийн халаалт дулааныг яаралтай өгөх талаар Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр “Ховд дулааны станц” болон “Бадамлах дөл” дулааны станцын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг чиглэл өглөө. Журмын дагуу халаалтыг 10 сарын 1-ээс өгөөд шугам сүлжээнүүдийн ус шахах, бусад эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор халаалт жигдэртэл 10 сарын дунд хүрдэг асуудал гардаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох албаныхантай санал солилцож, маргаашнаас буюу 9 сарын 26-аас халаалт өгөхөд бэлэн байгаа айл өрх, эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдийг халаалтыг өгөхийг үүрэг болголоо. Тиймээс айл өрх, аж ахуй нэгж хэрэглэгчид халаалт дулаантай холбоотой асуудлуудаа эртхэн засч, бэлтгэх, засвар үйлчилгээгээ дор бүрнээ шуурхай хийж гүйцэтгэхийг анхааруулж байна.

- share

Сэтгэгдэл (0)