Ховд аймагт энэ оны 4-р сарын 1ний байдлаар 1337.5 мянган хээлтэгчийн 22.6 хувь буюу 302.8 мянган эх мал төллөж, гарсан төлийн 97.7 хувь буюу 295.8 мянган төл бойжуулаад байна.Төлийн хорогдол 7.1 мянгад хүрч, урьд оны мөн үеийнхээс 11.0 мянган толгойгоор доогуур байна. Төлийн хорогдол Дарви суманд 1013,Мянгад 3430, Булган 749 сумдад нийт хорогдлын 73.1хувь буюу 5.2 мянган төл хорогдож хамгийн их хорогдолтой сумдын тоонд орж байна. Мал төллөлт урьд оныхоос 477.9 мянган толгойгоор доогуур байгаа нь өнгөрсөн жил малын халдварт өвчин гарсан, малыг вакцинжуулсанаас мал оройтож төллөж байна. Аймгийн хэмжээгээр 89 төл ихэр байгаагаас Үенч сумын Цагаан түнгэ багийн малчин н.Отгонбаярын хотонд улаан ямаанаас 5 ишиг, Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Х.Нямсүрэнгийн хотонд ингэ ихэрлэж, Мөст суманд Цэцэг гол багийн н.Одсүрэнгийн хотонд улаан ямаанаас дөрвөн ихэр төрж ихэр төлийн тоо нэмэгдсээр байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

- share

Сэтгэгдэл (0)