Монгол Улсын Их хурал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран "Хөдөлмөрийн тухай хууль", Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид, ард иргэдийн санал авах сургалт, семинарыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагаар ахлуусан ажлын хэсэг дээрх хуулиудын шинэчилсэн найруулгад санал авах сургалт семинари, хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгууллаа. 
Дээрх хуулиудад санал авах энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байгааг оролцогчдын зүгээс онцолж байлаа. Энэхүү 3 хуулинд өөрчлөлт орсноороо ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэгдэх зорилготой юм. Мөн түүнээс гадна сурч байгаа оюутан залуус амьдрал, практик дээр гараад ажил олгогчдод гологдох тохиолдол их байдаг. Энэ нь нэг талаас мэргэжлийн сургалтын байгууллагууд нь өөрсдөө орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байдаггүй учраас төгсөж гарсан оюутнууд ажлын байран дээрээ гологдох нэг үндэс болдог гэж хэлж болно. Тиймээс ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг ур чадварыг олж авахад талуудын санал, санаачилга хэрэгтэй байгаа учраас ийнхүү уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл гэсэн 100 гаруй хүн хамрагдав.

- share

Сэтгэгдэл (0)