“ШИНЭ ХОВДЫН ЗАЛУУС” ЧУУЛГА УУЛЗАЛТ нээлтийн үйл ажиллагаа Хөгжимт драмын театрт эхэллээ. Чуулга уулзалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Ховдын түүчээ” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна. 
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг тэргүүтэй холбогдох албаныхан оролцож, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Ховд аймгийн 300 гаруй залуус оролцож байгаа бөгөөд энэ үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, төрийн бодлогын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв. 
Мөн чуулганы үйл ажиллагааны хөтөлбөр ёсоор Хөгжлийн төлөөх оролцоо ба би Дэлхийн хүн илтгэлийг Workcentral Mongolia олон улсын хамтын ажиллагааны оффисын төсөл хөтөлбөр хариуцсан менежео Г.Учрал, Залуучуудын өрсөлдөх чадварын талаар Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар Маяара брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал, Бүхний эхлэл буюу гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа хандлагы талаар Гэр бүл судлаач, доктор Г.Наранбаатар нар сонирхолтой илтгэл тавьсан юм. 
Чуулганыг зохион байгуулснаар залуучууд харилцан туршлага солилцож, хамтдаа хөгжих, нэгдмэл нэг бодлого чиглэлтэй ажиллах боломж бүрдэх, залуучуудыг чадавхижуулан, өөрийгөө хөгжүүлэх сэдэл төрүүлэх суурийг тавьж өгөх олон эерэг үр дүнтэй юм.

- share

Сэтгэгдэл (0)