Ховд аймгаас 2017 оны 2 дугаар ээлжээр татагдан Mонгол улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0165-р ангид алба хаасан хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслолын ажиллагаа энэ сарын 15-ны өдөр Ховд аймгийн төв талбайд боллоо. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" тухай Монгол Улсын иргэний үндсэн үүргээ биелүүлж Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165-р ангид Ховд аймгаас хугацаат цэргийн албанд татагдан албаа нэр төртэйгээр хаасан дайчдыг энэ оны 10-р сарын 15 ны орой аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Ганхуяг болон гэр бүлийнхэн нь хүндэтгэн угтан авав.

- share

Сэтгэгдэл (0)