Ховд аймгийн ХХҮГазраас 2018 онд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд ажилгүй газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдийг бүлэг болгон хамруулжээ.

Энэхүү арга хэмжээнд 11 сумын 14 бүлгийн 90 өрх хамрагдсан байна. Уг арга хэмжээний хүрээнд 10 гаруй нэр төрлийн нарийн ногоо тариалж, бүлгүүд 141 тонн ургац хураан авч өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Жаргалант сумын “Бугат” бүлгийн 12 өрхийн гишүүд энэ арга хэмжээний үр дүнд 5.5тн төмс, 1.5тн лууван, 3т манжин, 0,5т хүрэн манжин, 1т сонгино, 0,2т сармис, 5т тарвас, 2.5т тингуа, 0,5т байцаа, 1т помидор зэрэг нэр төрлийн ногоо тариалан ургацаа хураан авч, зах зээлийн ханшаар борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээллэв.

- share

Сэтгэгдэл (0)