"Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилтын хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах зорилгоор “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэгвэл энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах хоёрдугаар шатны хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, ахмад настан, оюутан, залуучууд, ард иргэдийн төлөөлөл оролцож байна.

- share

Сэтгэгдэл (0)