Эрдэнэс таван толгой ХК, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-аас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудтай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг хөдөө орон нутагт үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Ховд аймагт “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээ болж байна.

Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сургалт семинар явуулах, зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, үнэт цаас, хувьцааны данс нээхэд энэхүү өдөрлөгийн зорилго чиглэгдэж байна. Аймгийн нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж байгаа уг өдөрлөгийн хүрээнд Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл, Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга, ХК-иудын ногдол ашгийн тараалтын мэдээ, Хөрөнгө оруулалтын зөвлөгөө, Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл зэрэг сэдвүүдээр сургалт явуулж байна. Түүнчлэн үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, Брокерын данс нээх үйлчилгээ, Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ, Данс шалгах үйлчилгээ /Эрдэнэс таван толгой, цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/, Дансны хуулга хэвлэн зөвлөгөө өгөх үйлчилгээг холбогдох байгууллагууд өгч байгаагаас гадна үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллаж байна.

Видео:

 

- share

Сэтгэгдэл (0)