Өнөөдөр Ховд аймгийн Жаргалант суманд нүүрсний үнэ 85,000-130,000 төгрөгийн үнэ ханштай байна. Аймаг орон нутгаас иргэдийг хямд нүүрсээр хангах зорилгоор Хотгорын уурхайгаас 2000 тн нүүрсийг Жаргалант суманд Тонн тутмыг 85000 төгрөгөөр зарж борлуулах тухай аймгийн Тээвэрчдийн холбоотой гэрээ хийсний үндсэн дээр нүүрсний талоныг уг холбоонд олгоод хямд нүүрсээр иргэдийг хангах ажил явагдаж байна. Гэхдээ даац ихтэй машинтай жолооч нар өөрсдийн мөнгөөрөө нүүрс авч ирээд тн тутмыг 85,000-100,000 төгрөгөөр зарах боломжтой учраас цаашид нүүрсний үнэ буух боломж бийг иргэд онцолж байна.

Одоогоор зарим жолооч нар нүүрснийхээ үнийг дагаад буулгаж байгаа тохиолдол байгаа ажээ. Энэхүү хямд олгож байгаа 2000 тн нүүрс нь аймгийн ЗДТГ, МоЕнКо компани хооронд байгуулсан гэрээний дагуу Хөшөөтийн нүүрсний уурхайгаас аймаг орон нутгийн иргэдийг хямд чанартай нүүрсээр хангах тухай 2018 онд хамтран ажиллах гэрээнд заагдсан биелэлтийг хангахын тулд нийлүүлэгдэж байгаа нүүрс юм.

Видео:

 

- share

Сэтгэгдэл (0)