Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А|175 дугаар тушаалаар аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүнд суртал чирэгдэлгүй иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001 стандарт”-ыг нэвтрүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах чиг үүрэг бүхий “Чанарын удирдлагын баг” байгуулан ажиллаж байна.

Чанарын удирдлагын баг нь аймгийн ЗДТГ-ын нийт ажилтнуудад “Чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001 стандарт”-ын талаар мэдлэг олгох сургалтыг 7 хоногийн пүрэв, баасан гаригт үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Өнөөдрийн сургалтын чиглүүлэгчээр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж нар ажилласан бөгөөд “Байгууллагын соёл, хөгжил”, “Ажилдаа эерэгээр хандах нь харилцааны тухай ойлголт” сэдвийн хүрээнд ажилтнуудад мэдээлэл хийж, санал солилцлоо.

                                                                                                                                                           Н.Лхагва

 

- share

Сэтгэгдэл (0)