МУ-ын ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит “Алтангадас одонт” Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 81 дэхь жилийн “Өвөл цагийн уран бүтээл”-ийн нээлтийн арга хэмжээ энэ оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ХДТ-ын урд талбайд боллоо. Энэ жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт нь Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Аймгийн ХДТ-ын “Өвөл цагийн уран бүтээл”-ийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Төрийн соёрхолт ардын жүжигчин Ж.Чулууны хүү МУУГЗ Ч.Чинбат болон театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж яваа ХДТ-ын уран бүтээлч П.Насан-Очир, Х.Амаржаргал нар МУСТАцол тэмдэг, Д.Төгөлдөр, Д.Алтансүх, М.Болормаа нар БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.

Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид нь “Өвөл цагийн уран бүтээл”-ийнхээ хүрээнд “Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ж.Чулууны 90 жилийн ойн хүндэтгэлийн концерт”, “Чиполино” хүүхдийн жүжиг, “Мөнхийн гавьяа” жүжиг, “2 эзний ганц зарц” жүжиг зэрэг уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.

Видео:

 

- share

Сэтгэгдэл (0)