БСШУСЯ-аас сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа, эрэл хайгуулыг хийж ажилласны үр дүнд сургалтад мэдээллийн технологийн түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапурын "Allin Technologies Pte Ltd" компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Улмаар тус төслийг Монгол орны 21 аймгаас анхлан Ховд аймагт хэрэгжүүлэхээр болж, төслийн нээлт, сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын 5-7 ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Жилдээ 2,0 сая долларын хөрөнгө оруулалт бүхий Монгол дижитал сургууль төслийн үр шимийг Монгол улсын 300 орчим сургууль, 5000 орчим багш нар, 100000 орчим хүүхэд багачууд хүртэнэ. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэг бүрт хамгийн орчин үеийн шийдэлтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, багш сурагчид хамтран ажиллах, суралцах, хөгжих, боловсрох бүрэн боломжтой иж бүрэн тусгай кабинетийг тохижуулж өгөх юм.

Видео:

- share

Сэтгэгдэл (0)