Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын 2017, 2018 оны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, дүрэм, журам, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, хяналт-үнэлгээ хийж байгаа юм.

Мөн энэ сарын 06-ны өдөр байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчдад зориулан “Ашиг сонирхлын зөрчил”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтын чиглүүлэгчээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир ажилласан бөгөөд Авлигатай тэмцэх газрын бодлого, үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын үйлчилгээний нийтлэг зөрчил, авлигын өнөөгийн нөхцөл байдал, зөрчил дутагдал, сайн туршлагын тухай мэдээлэл хийж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв. Сургалтад аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, орон нутгийн өмчит ба орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын төлөөлөл 120 орчим ажилтан, алба хаагч хамрагдлаа.

                                                                                                                                      Н.Лхагва

Видео:

 

 

 

 

- share

Сэтгэгдэл (0)