Аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж дараах 6 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Аймгийн усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай, 2018 онд хөрөнгө бүргэх, акталж данснаас хасах, шилжүүлэх, Орон нутгийн өмчийн 2017 оны тооллогын тухай, Нүүрс хөтөлбөрийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар боллоо. Мөн Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэлэлцэн дахин сайжруулах, өөрчлөх шаардлага байсан тул дараагийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр болов. Түүнчлэн “Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох хяналт тавих журам”-ын төсөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар болов.

- share

Сэтгэгдэл (0)