Ховд аймгийн ЗДТГ, ХХҮГ, МХГ, Ажил олгогч эздийн холбоо хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” ажил мэргэжлийн олимпиадыг зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажлын нэг юм.  ХАБЭА-2017 олимпиадад Шим-Ус ОНӨААТҮГ, Дөргөний УЦС, Дулааны станц, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК зэрэг барилгын болон хувийн компаниудын ХАБЭА-ын ажилчид, инженер техникийн ажилтнууд оролцов.  Олимпиадын хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож, амжилт гарган байр эзэлсэн оролцогчдод шагнал гардуулж, баяр хүргэлээ.

 

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” олимпиадад “Бадамлах дөл” ХХК-ны ХАБ-ын инженер н.Булганчимэг 100 оноо авч тэргүүн байр эзэлсэн бол 2 дугаар байрыг 95 оноогоор Ховд ЦТС ХХК-ны ажилтан н.Болормаа, 3 дугаар байрыг 74 оноогоор Шим-Ус ОНӨААТҮГ-ын ус хангамжын инженер н.Балжинням нар тус тус эзэлжээ.

- share

Сэтгэгдэл (0)