Мерси Кор Монгол ОУБ-ын Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee, Мерси Кор Монгол ОУБ-ын орлогч захирал Ч.Санчир, LTS төслийн менежер Б.Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. Тэднийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-н нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар хүлээн авч уулзлаа. Мөн энэхүү уулзалтанд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх, СТСХ-ийн дарга М.Отгонханд, ХХААГ-ын дарга Баатарзориг, Мерси Кор Монгол ОБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх, Мерси Кор Монгол ОУБ-ын Ховд түншлэлийн зохицуулагч Н.Жавзанханд нар оролцов. Төслийн багийн хувьд өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ыг хүртэл Алтай, Үенч, Булган суманд ажиллах юм.  Мерси кор Монгол ОУБ нь LTS буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь -2 төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутгаас уламжилсан санал хүсэлтийн дагуу Булган суманд байрлах Улсын нөөцийн өвсний агуулахыг 50 сая төгрөгөөр засварлахаар болсон байна. Түүнчлэн Алтай, Үенч, Булган, Дарви, Чандмань сумдад 5 худаг засварлах буюу шинээр барихаар шийдвэрлэж энэ ажилд 50 сая төгрөг тусган Эвлэл ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр болжээ.

- share

Сэтгэгдэл (0)