Дэлхийн сэтгүүлчдийн эрхийн өдрийг тохиолдуулан орон нутгийн сэтгүүлчид ба аймгийн Засаг дарга чөлөөт уулзалтыг Монголын СНЭ-ийн Ховд салбараас аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд орон нутагт эзэмшсэн мэрэгжлээрээ ажиллаж буй 20 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид болон аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцлоо. Уулзалтаар Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог сэтгүүлчдэд аймгийнхаа хөгжил дэвшил,бүтээн байгуулалттай холбоотой нийтлэл, асуудал хөндсөн сэтгүүлзүйн бүтээлүүдийг үнэлж “Алтан үзэг” уралдааныг зарлаж, ирэх оны өмнө “Сэтгүүлч шинэ жил” арга хэмжээний үеэр дүгнэх болсныг хэлэв. Мөн аймгийн удирдлагуудын хувьд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, аймгийн ИТХ-аар батлагдсан хөтөлбөрүүдтэй танилцаж,сурталчлах, орон нутагт болж байгаа олон ястны урлаг соёлын талаар нийтлэл,нэвтрүүлэг,баримтат кино бэлтгэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.