Ховд аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран гэр бүл хүүхэд залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн сургалт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү зөвлөгөөнд аймгийн ЭМГ, БСУГ, ЦГ, ХХҮГ, Жаргалант сумын анхан шатны нэгжид ажиллаж байгаа дээрх чиглэлээр үүрэг хүлээгчид хамрагдлаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын албаны төлөөлөл оролцов.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг: Зөвлөгөөнийг зохион байгуулж, гэр бүл, хүүхэд залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийг оролцуулж байгаа нь:

 

-Салбар байгууллагууд цаашид хамтран ажиллах чигэлэлээ тодорхойлох

-Эрсдэлт нөхцөл дэх, хүүхэд гэр бүлийн асуудлаар мэдээллийн сан үүсгэх

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд, хүүхдийн эрхийн зөрчилд хариу үйлчилгээ үзүүлж эргэх холбоотой ажиллах арга зүйд суралцах,

-Жендэрт суурилсан хүчирхийлэлийн хохирогчид зүүлэх үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгч нарт сургалт хийж мэдээллээр хангах төлөвлөлт хийх

-Жаргалалант сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгаалалын хамтарсан багийн үйл ажиллагаанд туслах зэрэг олон чухал ач холбогдолой гэдгийг  онцолсон юм.

- share

Сэтгэгдэл (2)

  • hurimbai

    yikhe san xiidburt ajil keji banaa. bi hitad vlsiin urumqi hotod svvdag bolbaqi urgulji hobd nvtvgiin qimeeg sonirhadag bileeb.

    2017-05-31 04:08:31
  • hurimbai

    yikhe san xiidburt ajil keji banaa. bi hitad vlsiin urumqi hotod svvdag bolbaqi urgulji hobd nvtvgiin qimeeg sonirhadag bileeb.

    2017-05-31 04:08:43