Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн шийдвэрээр АЗДТ, ХХҮГ, Ажил олгогч эздийн холбоо хамтран ХАБЭА-н нийт ажилтны сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд Эрч Хүч ОНӨҮГ, Бадамлах дөл ХХK, Ховд их сургууль, Мянган угалзат ОНӨҮГ,Жаргалант сумын цэцэрлэгүүд зэрэг байгуулагууд хамрагдна. Энэ удаагийн сугалтанд хүүхдийн парк, нэвтийн рашаан сувилалын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Мянган угалзат ХХК-ны ажилчид оролцон ХАБЭА-н талаар зөвлөгөө сургалт мэдээлэл авлаа. Тус сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцон ХАБЭА-н талаар мэдлэгээ сайжруулан, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг бий болгож ажиллахыг уриаллаа.

 Сургалтыг Хөдөлмөрийн хууль, ХАБЭА-н тухай хууль, ХАБЭА-н ажлын байрны зааварчилгаа, ажлын байрны нөхцөл, сайжруулах арга замууд, хувийн хамгаалах хэрэгсэл, гал болон цахилгаан төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, анхны тусламж, тэмдэг тэмдэглэгээ, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны буруу зуршил болон зөв хандлагууд зэрэг багц сэдвүүдийн хүрээнд явуулна. Цаашид бүх байгууллагууд захиалан ХАБЭА-н чиглэлийн сургалтанд хамрагдах боломжтой.

- share

Сэтгэгдэл (0)