2017 онд зохион байгуулах Нээлттэй хаалганы өдрийн хуваарийн дагуу өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд аймгийн төв талбайд үйл ажиллагаагаа сурталчилан иргэдэд мэдээлэл өгч, гомдол эрэлт хүсэлтийг хүлэн аван, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа. Нээлттэй өдөрлөгт Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болох аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүх, Гадаадын иргэн хаярьатын газрын баруун бүс дэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, гэсэн байгууллагууд хамрагдсан байна. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Б.Мөнхбат болон Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга удирдлагууд оролцлоо.

- share

Сэтгэгдэл (0)