Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг санаачилан сард 2 удаа салбарынхаа 10 байгууллагын дарга удирдлагуудын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэгийг сар бүрийн эхний 5, сарын сүүлчийн 25 нд зохион байгуулж, хамтарсан төлөвлөгөөг гарган тулгамдсан асуудлаа ярилцаж, шийдвэрлэхээр ажиллана. Энэ ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцож, шийдвэрлэхээр тулгамдсан асуудлаа хэлэлцсэн байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар нийгмийн салбарын 10 байгууллагын үйл ажмллагааг иргэдэд хүргэх, шинээр санаачилан хэрэгжүүлж байгаа төлөвлөсөн ажлуудаа хэрхэн яаж гүйцэтгэж байгаа талаархи үр дүнг үзэж ,салбараараа ярилцан, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна.

 

 

- share

Сэтгэгдэл (0)