Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Монгол улсын Засгийн газар, Европын Холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахухйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь” /SECiM/ төслийн үндэсний зохицуулагч, өртгийн сүлжээ, маркетингийн шинжээч Г.Ганхөлөг тэргүүтэй төслийн болон Австралийн органик үхрийн махны экспортын компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төслийн зохицуулагч Г.Ганхөлөг SECiM төсөл Ховд аймагт хэрэгжих болсонтой холбогдуулан төслийн талаар танилцуулж, цаашид аймгийн ЗДТГ-тай хэрхэн хамтран ажиллах болон төслийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх үндсэн зорилтуудын талаар санал солилцов. Ховд аймагт ирсэн ажлын хэсэгт Австралийн органик үхрийн махны экспортын компаний менежер, махны шинжээчид ажиллаж байгааг онцоллоо.

Аймгийн Засаг дарга SECiM төслийг Ховд аймагт хэрэгжүүлэх болсонд талархаж буйгаа илэрхийлээд Ховд аймгийн газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, баримталж буй бодлого чиглэл, гадаад, дотоод хүчин зүйлс,  2016-2020 онд Хөдөө аж ахуйн салбарт хийхээр төлөвлөсөн томоохон үйл ажиллагаа болон мал, малын гаралтай бүтээгдэхүүний тал дээр  гадаадын улс орнуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа тухай мэдээлэл хийлээ. Тухайлбал, БНХАУ-ын Аньхуй мужтай Баруун таван аймгийн малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, махны үйлдвэр байгуулах талаар хамтран ажиллахаар, ШУӨЗО-ы Цонж аймагтай хил орчмын бүсэд мал эрүүлжүүлэх, экспортлох бүс байгуулахаар тохиролцоонд хүрснээ дурдлаа.

төслийн хүрээнд 2017 онд дараах ажлуудыг хэрэгжүүлэхэээр  тохиролцов. Үүнд,

  • Ховд аймагт зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийх,
  • Бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтыг холбогдох талуудад зохион байгуулах,
  • Мах, сүү боловсруулах үйл ажиллагаанд урьдчилсан хяналт шинжилгээ,  сургалт зохион байгуулахад Ховд аймгийг оролцуулах,
  • Ховд аймаг, БНХАУ-ын ШУӨЗО, Аньхуй мужтай махны экспортын чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх,
  • Мал, мах, малын гаралтай түүхий эд борлуулах зах байгуулахад дэмжлэг үзүүүлэх,
  • Ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээ (үйлдвэрлэл-боловсруулах-зах зээл)-ний судалгааг хамтран хийх

 

Талууд Махны нэмүү өртгийн сүлжээний платформ, Органик үхрийн махны экспортын Австралийн туршлага , SECiM төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг  07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагт аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд хамтран зохион байгуулна.

- share

Сэтгэгдэл (0)