XXI зууны Монгол хүмүүс хэрхэн амьдарч байна вэ? Хот, суурин амьдралаас гадуурх нүүдэлчдийн соёл хэрхэн оршин тогтнож байна вэ? Эдгээр асуултын хариултыг Ядамын Мөнхчулуун сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан М. Зоригтын санаачилсан "Бидний Цөөхөн Монголчууд" төслөөс олж харах боломжтой. Төслийн багийнхан Монгол орны 21 аймгаар аялж, өнөө цагийн нүүдэлчдийн ахуй амьдрал, эгэл төрхийг орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар түүхэнд тэмдэглэн үлдээх зорилтыг урдаа тавьжээ.  "Бидний Цөөхөн Монголчууд" төсөл Хөвсгөл аймгаас эхэлсэн бөгөөд төслийн баг энэ удаад алс баруун хязгаарт хүрэлцэн  ирээд байна. Баруун аймгуудын зураг авалтыг Монгол орны хамгийн баруун хязгаар, хамгийн өндөр цэг болох Алтай таван богдоос эхлүүлсэн байна. Ийнхүү Баян-Өлгий аймагт ажилласан төслийн багийнхан Ховд аймагт хүрэлцэн ирээд байна.

Өнөөдөр    "Бидний Цөөхөн Монголчууд"  төслийн багийнхан Ховд сэтгүүлчидтэй  уулзаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Ховд аймгийн үүх түүхийг мөнхжүүлэх ажлыг Чандмань сумаас эхлүүлэхээр болоо. Энэ хугацаанд төслийн багийнхан нутгийн иргэдийн өдөр тутмын амьдрал, зан заншил, онгон байгаль, хүмүүсийн хоорондын харилцаа, соёл уламжлалыг камерын дуранд буулган авах юм. Монголчууд цөөхүүлээ гэдгээ ухамсарлан эв нэгдэлтэй байж, уламжлал ба түүх соёлоо хадгалан үлдээсэй гэх үүднээс төслийг ийнхүү нэрлэх болсон байна.

"Бидний Цөөхөн Монголчууд" төсөл нь цаашид Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, суурин газрыг хамруулах ба төслийн хүрээнд нийт 30 гаруй ном хэвлүүлж, 800 гаруй нэвтрүүлэг гаргахаар төлөвлөжээ.

- share

Сэтгэгдэл (1)

  • mrncfvkkmqf

    bEc5kZ <a href="http://zfrvrylifrjz.com/">zfrvrylifrjz</a>, [url=http://gwlqikhlphan.com/]gwlqikhlphan[/url], [link=http://mhkluhewteog.com/]mhkluhewteog[/link], http://cbjihuchvwqu.com/

    2017-12-01 21:30:33