Францын Рубрук тосгон, “Гийум де Рубрук” холбоо нь 2015 оноос эхлэн “Эко бие засах газар” төслийг  хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн жил 87 өрхөд Эко 00-ыг суурилуулсан бол энэ жил 120 өрхөд суурилуулахаар төлөвлөж байна.  Эко 00-ын хувьд үнэргүй, цэвэрхэн, тав тухтай, эдийн засгийн хэмнэлттэй, хөрсөнд бохирдол үүсгэхгүй учраас байгаль орчин, эдийн засагт ээлтэй шийдэл юм.

Төслийн багаас энэ удаад  аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран эхний шатны ажлынхаа үр дүнг үзэж, хэрэгжилтийг шалгахаар Ховд аймагт ажиллаж байна. Ингэхдээ ашиглахгүй байгаа айл өрхүүдээс Эко 00-ыг хураан авч, арчилж, ашиглах хүсэлтэй байгаа айл өрхүүдэд суурилуулж өгөхөөр ажиллаж байна. 

Ямарч үнэ төлбөргүйгээр байгаль орчинд ээлтэй эрүүл ахуйн шаардлага хангасан 00-ыг суурилуулаад өгсөөр байтал ашиглахгүй байгаа айл өрхүүд олон байлаа. Нөгөө талаар өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, байгаль орчинд ээлтэй зөв бодлогыг дэмжин арчилж, тогтмол хэрэглээ болгоод хэвшчихсэн айл өрхүүд ч байсан юм.

Энэ жил төслийг хэрэгжүүлэхэд аймгийн ЗДТГ-аас анхаарч, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн хувьд Эко бие засах газар төслийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж, ажиллах юм байна.

 

- share

Сэтгэгдэл (1)

  • Battulga

    Xaana xentei uulzaj ymar material bvrdvvlj bvrtgvvlex ve

    2017-08-03 15:04:08