Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх нөөцлөх асуудлаар МУЗГ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн удирдлагуудтай өчигдар цахим хурал 7 хийсэн. Үүнтэй холбогдуулан Өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдлаа.

 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь гантай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Ховд аймгийн тухайд нийт нутаг дэвсгэрийн 80 % нь гантай, 10 % нь гандуу, 10 % нь хэвийн байгааг мэргэжлийн байгууллага мэдээллээ. УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр манай улсад 7-8 жил тутамд гандуу буюу гантай жил  тохиодог байна. Энэ жил ган болох давтамжтай жил тохиож байгаа талаар онцолсон. Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар агаарын темпратур 30-35 гарадус, хөрсөн дээрээ 55-60 градус хүртэл халж байгаа юм байна. Иймээс халуун хуурай салхи гарч, үүл буудах боломж бүрдэхгүй байгаа талаар аймгийн УЦУОШГазраас Онцгой комиссын хуралдааны үеэр хэллээ.

Энэ жил гандуу, гантай жил болж байгаа учир өвөлжилт хүндэрч болзошгүй гэж үзэн аймгийн хэмжээнд хадлан тэжээлээ эртнээс бэлтгэх, нөөцлөх өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлах хэрэгтэйг аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцоллоо. Мөн аймгийн Онцгой комиссын гишүүдийг баг болгон хувааж хадлангийн бүс нутгуудад  газар дээр нь очиж ажиллан, хадлан тэжээлийн гарц хэр байгааг тогтоон, тулгамдаж буй асуудлыг шуурхайлан шийдэхийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог үүрэг болгов.

Ийнхүү ирэх амралтын өдрүүдэд аймгийн Онцгой комиссын гишүүдээс бүрдсэн баг хадлангийн бүс нутгуудад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлыг судлах бөгөөд тэдгээрийн ирүүлсэн мэдээлэл, цаашид авах арга хэмжээтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг 8 сарын 1 нд хуралдуулахаар боллоо.

 

- share

Сэтгэгдэл (0)