Хичээлийн шинэ жилийн нээлтээ үйл ажиллагаа улс даяар нэгэн зэрэг эхэлж сургууль, цэцэрлэгтээ яарч, хөөр баяраар догдолсон хүүхэд, залуучуудын хүсэн хүлээсэн  мөч ийнхүү ирлээ. Энэхүү өдрийг буюу жил бүрийн 9 сарын 1-ыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх хэл, бичгийн өдөр болгон зарлалаа.   

Ийнхүү Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Прогресс сургууль, Ховд их сургууль, 14-р цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.   

2017-2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуульд 6 настай 1900 сурагч шинээр элсэн орж, бага ангид 9006, дунд ангид 6015, ахлах ангид 3559 сурагч тус тус суралцахаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцлоо. Харин 9 дүгээр сарын 1-ний эрдмийн баярын энэ өдөр төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 цэцэрлэг нийт 43 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7200 гаруй хүүхэд сурч, хүмүүжих ба 2100 багш ажилтан ажиллана.  

Ховд их сургуулийн хувьд 38 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа хийж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд 250 гаруй эрдэмтэн багш, ажилтан, 3000 гаруй оюутан суралцагчтай болж өргөжин бэхжсэн байна. 

Эрдэм оюуны дундаршгүй далайд гарч буй хичээнгүй оюутан, сурагч, хүүхэд багачууд та бүхний цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спортын үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.  

Ж.САР

- share

Сэтгэгдэл (0)