хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Нээлттэй хаалганы өдөр Нээлттэй хаалганы өдрийн хагас жилийн тайлан

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Нээлттэй хаалганы өдрийн хагас жилийн тайлан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Насанбат   
2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 00:57

Тус суманд 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4 удаагийн Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан явуулсан байна. Үүнд:

1. 2 дугаар сард Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдрөөр тус сумын бүх албан байгууллагууд, ЗДТГ-ын нийт  албан хаагчдыг оролцуулан ард иргэдэд нэг өдрийн турш төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэн ажиллалаа.  Энэхүү өдрийн үйл ажиллагаанд нийт 70 гаруй иргэд хамрагдан  үйлчилгээ авснаас газрын даамалтай холбоотой буюу газар өмчлөлөөс өмчлөгч хасуулах талаар 20 гаруй иргэд заавар зөвлөмж өгч шаардагдах материалаа бүрдүүлэхээр болсон. Түүнчлэн иргэний ухаалаг үнэмлэхний сунгалт хийлгэх,  Ахмад настны нийгмийн хамгааллын талаар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар иргэд сонирхсон асуудлууддаа хариулт авсан.

Хүн эмнэлгийн хамт олон тус Нээлттэй хаалганы өдөрт оролцсон ахмадууд болон ард иргэдээс сахарын шинжилгээ, хеликобактерийн шинжилгээ,  цусны шинжилгээ авч биеийн даралт болон өөр бусад төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

2. Сумын хүн эмнэлгийн хамт олон “Эрчүүдээ хайрлая” Нээлттэй хаалганы өдрийг 3-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү Нээлттэй хаалганы өдөрт нийт 66 хүн хамрагдсанаас элэгний B,C вирусын шинжилгээнд 11 хүн, элэгний хавдрын шинжилгээнд 37 хүн , ходоодны хелико бактерийн шинжилгээнд 26 хүн хамрагдсанаас 23 хүн өөрчлөлттэй гарсан байна. Мөн өдөрлөгийн үеэр Архи, тамхи хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар Их эмч М.Хосбаяр сургалт хийж АХА болон шатрын тэмцээн зохион байгуулан явууллаа.

3. Төрийн үйлчилгээг иргэддээ нээлттэй мэдээлэх, иргэдээ сонсож тэдний санал санаачлагыг дэмжин ажиллах тогтолцоог улам сайжруулах үүднээс Гүвээ багт Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээг Сумын орлогч дарга, МЭҮТ-ийн мэргэжилтнүүд, Татварын болон НД-ын байцаагч, Соёлын төв хамтран зохион байгуулан явуулж энэ арга хэмжээнд 80 гаруй хүн оролцлоо.

4. Бураа багт зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдөрт  Тамгын газрын даргаар ахлуулсан баг бүрэлдэхүүн ажиллаж  нийт 120 гаруй иргэдэд Татварын тухай хууль, Газрын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль,  Батлан хамгаалах тухай  Монгол улсын хуулийн талаар иргэдэд яриа таниулга хийсэн.

5.  Сумын бүрэн дунд сургуулийн хамт олон 5 дугаар сард  “Аавуудын өдөр” –ийг зохион байгуулж уг үйл ажиллагааны хүрээнд аавууд хүүхдийнхээ хичээлд хамтран сууж, анги бүрт

  • “Аавдаа барих бидний бэлэг” бүтээлийн үзэсгэлэн
  • “Аавдаа бичих захидал” уралдаан
  • “Хөвгүүддээ хэлэх бидний үг” хэлэлцүүлэг
  • “Хүүхдийг хайрлан харилцах нь” сургалт
  • “Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” сургалт
  • “Түлэгдэлт анхны тусламж” сургалт
  • “Амттай зоог” хөгжөөнт тэмцээнүүд
  • “Аавын нөмөр-Эрийн хийморь” концертзэрэг олон талт үйл ажиллагааг өрнүүлсэн нь үр өгөөжтэй боллоо. Цаашид уг үйл ажиллагааг тогтмолжуулан явуулах талаар оролцогч аавууд санал нэгтэй байлаа.
  • Бүрэн дунд сургуулиас зохион байгуулсан “Аавуудын өдөр”-өөр сургуулийн хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж аавуудад сургалт хийлээ.

 

 

 

 

 

 

Хүн эмнэлгээс зохион байгуулсан “Эрчүүдээ хайрлая” Нээлттэй хаалганы өдрийн зураг

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 01:22
 
Find us on Facebook
Follow Us