хуудасны зам: Home Багууд Бургасан баг

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Бургасан баг
Бургасан багийн танилцуулга
Бичсэн Э.Насанбат   
2015 оны 8-р сарын 13, Пүрэв гариг, 05:54

ус баг нь дөрвөн хайрханы дунд баруун зүүн хоёр хэсэгт 6, 7-р бригад нэртэйгээр үүсгэн байгуулагдаж даргаар нь Могж, Содов, Халзан, Чадраабал, Жужуухай, Самъяа, Гарий, Эрдэнэтогтох, Ганбаатар, Баатаржав, Батсүх нар ажиллаж байсан. Урд хэсгээрээ сумын төвтэй, баруун талаараа Мөст сумтай, хойд хэсгээрээ Гүвээ багтай, зүүн талаараа Чандмань сумтай тус тус хиллэдэг. Тус багаас Монгол улсын Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, "Улсын аварга малчин", Ардын их хурлын депутат Р.Цэгмид, "Улсын аварга малчин" Д.Дүгэржав, Аймгийн аварга малчин Ж.Батаа, Х.Намсрай, Р.Догсоо, Мишиг, Ж.Батсүх, Н.Улаанхүү, Н.Төмөрхүү, Д.Мягмар, Ж.Өлзийдаш, Д.Гонгор, Н.Гэндэн, аймгийн сайн малчин Д.Алтансүх, Д.Батжаргал, сумын сайн малчин Б.Ганхүү, Д.Осор, Д.Атар, Ө.Дэлгэр нарын хүмүүс төрөн гарсан төдийгүй аймгийн тэргүүний бригад, багаар 3 удаа шалгарч байсан. Алтайн уулсын дунд Алтантээлийн хөндийд орших тус баг нь Мөнх цаст ноён оргил, Нуурт, Авдарын битүү, Оцонгийн улаан хад, Буур хад, Улаан толгой, Хөдөө нуур, Холбоо нуур, Цагаан нуур, Зүүн уулын хадын ёроол, Улиастайн богд, Хоёр элсэн бөөрөг зэрэг байгалийн үзэсгэлэнт сонин тогтоцтой газруудтай мөн Аргаль, Янгир, Ирвэс, Хар сүүлт, Хойлог, Суусар, Мануул гэх мэт дархан цаазат ан амьтантай мал сүрэг нь өсөн үржсэн баялаг сайхан нутаг юм. Тус баг нь 2014 оны жилийн эцсийн байдлаар нийт 497 хүн ам, 119 өрх, 27662 толгой мал тоолуулсан  байна.

 


Find us on Facebook
Follow Us