хуудасны зам: Home Багууд Хөндлөн баг

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Хөндлөн баг
Хөндлөн багийн танилцуулга
Бичсэн Э.Насанбат   
2015 оны 8-р сарын 13, Пүрэв гариг, 05:56

1924 онд Хундага сум гэж байхад анх Хөндлөн баг гэж байгуулагдсан ба 1940 онд Хундага сум нь Зэрэг сум болж өөрчлөгдөхөд сумын туслан үйлчлэх хэсэг болж сумын төв болсон. 1992 оноос МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу баг болон шинэчлэгдэж анхны багийн Засаг даргаар Г.Дашбал сонгогдон ажиллаж байсан байна. Хөндлөн баг нь газарзүйн байрлалын хувьд Улаанбаатар хотоос 1359 км, аймгийн төвөөс 141 км-ын зайтай оршдог. Өмнө талаараа Баатархайрхан, хойд талаараа Бумбатхайрхан уулаар хүрээлэгдсэн бөгөөд Баатархайрханы нуруу далайн түвшнээс дээш 4010м, Бумбатхайрханы нуруу 3464м-ийн өндөрт өргөгдсөн байдаг. Байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгальтай жил бүрийн 12, 1 дүгээр сард -45 хэм хүйтэрч, зуны 6-8 дугаар сард +45 хэм хүртэл халдаг. Тус баг 2014 оны жилийн эцсийн байдлаар 245 өрх, 868 хүн амтай байна. Мал таван төрлөөр өсөж тэмээ 97, адуу 560, үхэр 1310, хонь 4820, ямаа 6961 бүгд 13748 толгой мал тоолуулсан байна.

 


Find us on Facebook
Follow Us