хуудасны зам: Home Мэдээ мэдээлэл Нээлттэй хаалганы өдөр

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Нээлттэй хаалганы өдөр
Нээлттэй хаалганы өдрийн хагас жилийн тайлан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Насанбат   
2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 00:57

Тус суманд 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4 удаагийн Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан явуулсан байна. Үүнд:

1. 2 дугаар сард Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдрөөр тус сумын бүх албан байгууллагууд, ЗДТГ-ын нийт  албан хаагчдыг оролцуулан ард иргэдэд нэг өдрийн турш төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэн ажиллалаа.  Энэхүү өдрийн үйл ажиллагаанд нийт 70 гаруй иргэд хамрагдан  үйлчилгээ авснаас газрын даамалтай холбоотой буюу газар өмчлөлөөс өмчлөгч хасуулах талаар 20 гаруй иргэд заавар зөвлөмж өгч шаардагдах материалаа бүрдүүлэхээр болсон. Түүнчлэн иргэний ухаалаг үнэмлэхний сунгалт хийлгэх,  Ахмад настны нийгмийн хамгааллын талаар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар иргэд сонирхсон асуудлууддаа хариулт авсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 01:22
 
“ИРГЭДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Насанбат   
2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 00:49

2015.06.20                                                                                                         Зэрэг сум

Сумын хэмжээгээр нийт 4 удаагийн “Иргэдийн өдөр”-ийн арга хэмжээ зохион байгууллаа.

1. Иргэний танхимд  “ Төрийн  албан хаагчийн ёс зүй”   “Цагийн үнэ цэнэ ” сэдэвт  нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулан явууллаа. Уг хэлэлцүүлгийг байгууллага тус бүрээр ангилан зохион  байгуулснаас:

  1. Хүн эмнэлгийн хамт олонд Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сахин биелүүлэх талаар хуулийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс иргэд өөрсдийн эрүүл мэндийн асуудлыг бусад хүмүүсээс хамааралтай мэт ханддаг, багийн эмч нарыг дуудлагаар үйлчилж очиход эмний мөнгийг өгдөггүй зэрэг бэрхшээл байдаг тухай асуудлуудыг орон нутгийн удирдлагуудад тавьсан  ба уг хэлэлцүүлгээс эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлан багуудын хурлаар тайлангаа тавих,  эмнэлгийн зарим дүрэм журмыг өөрчлөх шийдвэр гарсан.  5 дугаар сард багуудын хурлаар сумын Хүн эмнэлгийн тайланг тавиулан ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох хариуг өглөө.
Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 00:52
 


Find us on Facebook
Follow Us