хуудасны зам: Home Сумын тухай Сумын танилцуулга

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Танилцуулга
Сумын танилцуулга

1924 оны хавар Хөх толгойн Зэлийн булагт “Хундага” сум нэртэйгээр  байгуулагдаж,  анхны даргаар Пүрэвийн Дагва ажиллаж байсан. 1926-1940 он хүртэл “Зэрэг Алтантээл” гэж нэрлэгдэж байгаад 1940 оноос “Зэрэг сум” хэмээн нэрийдэх болсон.

Монгол хэлний тайлбар тольд “тээл” гэдэг үгийг 2 утгатайгаар тайлбарласан байдаг.Үүнд: 1.Хайч хайрцагны хадаас гэж  2.Ус урсгалыг салбаруулсан дов шороо хэмээн нэрлэсэн байдаг.

Сумын нийт хүн амын 90 гаруй хувийг захчин ястан эзлэх ба үлдэх хувийг дөрвөд, урианхай, халх, торгууд зэрэг ястан эзэлдэг.

Газар зүйн онцлог: Ховд аймгийн Зэрэг сум нь далайн түвшнээс дээш 1050 м өргөгдсөн Алтайн уулархаг мужийн Монгол Алтайн бүсэд, Их нууруудын хотгорын говийн бүсэд хамаарагддаг. Уул нурууд говь тал хосолсон нутаг юм. Мөст, Цэцэг, Манхан, Дарви, Чандмань сумуудтай хиллэдэг. Баруун талаараа Баатархайрхан, зүүн талаараа Бумбатхайрхан уулаар хүрээлэгдсэн. Нутгийн шүтээн Баатархайрханы ноён оргил Цаст хайрхан нь далайн түвшнээс дээш 4010 м-ийн өндөрт өргөгдсөн байдаг. Улаанбаатар хотоос 1284 км, Ховд аймгийн төвөөс 141 км зайтай оршдог.

Газар нутаг: Алтан тээлийн хөндийн ихэнх хөрс нь давсархаг борзон ихтэй учраас газар тариалан эрхлэхэд төдийлөн зохимжтой биш. гэвч Цагаан бургасан, Сайрын ам зэрэг газарт эртнээс  тариалан эрхэлж ирсэн уламжлалтай. Энэ нутагт уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой. Нийт  252.383 га нутаг дэвсгэртэй. Түүний 98%-ийг ХАА-н эдэлбэр газар, 0.01%-ийг ой мод, 0.0042%-ийг усан сан бүхий газар эзэлдэг. Нийтдээ 10 нуур, 20 гол горхи, 416 булаг, шанд гадаргын усны нөөцийг бүрдүүлдэг. Гүн өрмийн 20 худаг, 112 гар худаг буюу нийт 132 худаг ашиглагдаж байна.

Цаг уурын нөхцөл: Эрс тэс уур амьсгалтай, өвлийн уриралд дундаж температур -25.3, хамгийн хүйтэн өдөр -36.7 хэм хүйтэрч, зундаа дундаж температур 22.7 хэм, хамгийн дулаан өдөр 36.6 хэм хүрч халдаг. Салхины дундаж хурд 14м/с, хамгийн хүчтэй салхитай шуургатай үед секунтэнд 55м/с хүрдэг.

Ан амьтны нөөц: Аргаль, янгир, хар сүүлт, зээр, шилүүс, зэгсний гахай, ирвэс, үен, суусар, хойлог, ятуу, ахуунь, шар шувуу, ёл гэх мэт ховор болон ховордсон амьтан бүхий 90 гаруй зүйлийн шувуу, 30 гаруй зүйлийн мэрэгч амьтантай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 2-р сарын 18, Пүрэв гариг, 09:28
 


Find us on Facebook
Follow Us