хуудасны зам: Home Байгууллага Соёлын төв

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Соёлын төв
ЗЭРЭГ СУМЫН СОЁЛЫН ТӨВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Насанбат   
2016 оны 2-р сарын 20, Бямба гариг, 14:53

ЗЭРЭГ СУМЫН СОЁЛЫН ТӨВ

Тус сумын Соёлын байгууллага нь анх 1924 оноос соёлын улаан гэр, суртал ухуулгын байр гэж байсаар 1938 оны 12-р сард сумын соёлын “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар нь Ширбазарын Тая гэдэг хүн ажиллаж байжээ. 1940-1950 он хүртэл намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга, ХЗЭ-ийн үүрийн дарга нар Улаан булангийн эрхлэгчийг хавсран гүйцэтгэж байсан байна.

1956 онд  сумын хуучин клубыг сайд Дамбадаржаа гэдэг хүн нэгдлийн орлогч даргаар ирээд өөрөө зургаа гаргаж, тэмээгээр мод татуулж, залуучуудаар тоосго цохиулж бариулснаас хойш 40 гаруй жил тус клубт соёлын үйл ажиллагаа явуулж байсан байна. Энэ үеэс эхлэн Улаан буланг “Клуб” болгон өргөтгөж, 50 гаруй уран сайханчидтайгаар урлаг соёлын ажлаа явуулж байсан ба клубын эрхлэгч буюу найруулагч гэдэг орон тоог 1960-аад онд бий болгож тус сумын клубын эрхлэгчээр Б.Тогосой, Пүрэв, М.Дамдиндорж, С.Ядамсүрэн, Б.Балаа, М.Хаажаа, Д.Авирмэд, Д.Баасанжав, Д.Чадраабал, З.Дагмид, С.Нина, П.Сонинпил, Д.Ваша, Л.Иваандорж Ш.Эрдэнэцэцэг, П.Уранбилэг, Д.Батмөнх, Т.Цэдэнбал нар ажиллаж байжээ.

Энэ хугацаанд сумын “Хөдөлмөр “нэгдлийн санаачлагаар Мал аж ахуйн баг бүрт Улаан булан барьж уран сайханчидтай болж 20-30 хүний бүрэлдэхүүнтэй концерт тоглож хэсэг, суурь хөдөөгийн бригадад үйлчилдэг уламжлалтай болсон байна.

1976 оноос Дуу хөгжмийн багш Мөнхнасан сумын клубын дэргэд “Үлээвэр хөгжмийн хамтлаг” байгуулж улмаар зэргэлдээ сумдад явж урлаг соёлоор үйлчилж байсан төдийгүй үлээвэр хөгжмийн сургалт явуулдаг байсан. Түүнчлэн 1988 оноос эхлэн  үндэсний хөгжим, дуу, бүжиг, морин хуур зэрэг төрөл бүрийн дугуйлан хичээллэх болсон нь ард иргэдийн урлагт хандах хандлагыг өөрчилж нийгмийн идэвхи оролцоог нь нэмэгдүүлсэн ажлын нэг байлаа. Энэ үед орлогоороо зарлагаа нөхөх гэрээтэйгээр 8 хүний бүрэлдэхүүнтэй “Тээлийн-Уянга” хамтлагийг байгуулж, тус хамтлаг нь аймаг, сум, бүсийн урлагийн шалгаруулалтанд амжилттай оролцож, улмаар Баруун бүсийн театр чуулгын улсын аттестатчилалд “Тэргүүн байр” эзлэн “Ардын театр” болох эрхийн бичгээр шагнагдаж байсан нь захчин зон олны минь дундаршгүй их авъяас дуусашгүй арвин их өв соёл зан заншил нь уламжлагдан хадгалагдаж яваагийн илрэл юм.

1997 оноос эхлэн сумын клуб нь Соёлын төв болон өргөжиж, анхны захирлаар нь Д.Зоригтбал томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тус Соёлын төв нь 1997-1999 онуудад хуучин клубт урлаг соёлын үйл ажиллагаагаа явуулж байгаад тухайн үед клубын барилгыг ашиглах боломжгүй болсон учраас ашиглагдахаа больсон  төвлөрсөн уурын зуухны барилгыг МУ-ын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын дэмжлэгтэйгээр 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төв болгон засварлаж 2008 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан ба 2009 онд Улсын төсвийн 339 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвтэй болж өнөөг хүртэл захирал, хөгжим, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч, галч зэрэг 6 орон тоотойгоор залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний авъяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөрийн газартай хамтран ажиллаж байна.

 


Find us on Facebook
Follow Us