хуудасны зам: Home Байгууллага Цэцэрлэг

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Цэцэрлэг
ЗЭРЭГ СУМЫН БҮЖИНХЭН ЦЭЦЭРЛЭГ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Насанбат   
2016 оны 2-р сарын 20, Бямба гариг, 04:41

 

  1. 1. Цэцэрлэг анх байгуулагдсан нь:

Тус цэцэрлэг нь анх 1961 онд “Хөдөлмөр” нэгдлийн ажилчин албан хаагчдын субботникаар баригдаж 1 тогооч, галч, 15 хүүхэдтэй анхны Эрхлэгч багшаар Б.Нацаг, тогооч Бээсээ, галч Жалцав нарын хүмүүс 15 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.

1970-1983 онуудад 2 бүлэг 8 багш ажилчинтайгаар өргөжин ажиллаж нэгдлийн төсвөөр санхүүждэг байжээ.

1984 оноос цэцэрлэгийн барилга шинээр баригдан Ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжиж Яслийн 1 бүлэг, цэцэрлэгийн 4 бүлэг, 90 хүүхэд, 18 багш ажилчинтайгаар ажиллаж эхэлжээ.

1993 оны 12 сараас нэгдэл тараад нэгдсэн уурын зуух ажиллах боломжгүй болж хавар намарт улирлын чанартай 2 бүлэг 50 хүүхэдтэй, 8 багш ажилчинтай ажиллаж байгаад 1998 онд “Ядуурлыг бууруулах сан”, ӨАЧДЗ-ийн төслийн 1,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бага оврын зуух тавьж халаалтын асуудлыг шийдвэрлэснээр 2-7 насны бага, ахлах бүлгийн 50 хүүхэдтэйгээр тогтмол ажиллаж эхэлсэн.

2003 -2008 онд 2 бүлэг 50 хүүхэд 8 багш ажилчин

2008-2011 онд 4 бүлэг 100 хүүхэд, 2011-2013 5 бүлэг 125 хүүхэд 22

2014 оноос 6 бүлэг 150 хүүхэд 24 багш ажилчинтай болтлоо өргөжин ажиллаж байна. Мөн малчдын хүүхдэд СӨБ-ын үйлчилгээг 2003 оноос эхлэн жил болгон хүргэж өдгөө 11 дэх жилдээ ажиллаж жил бүр 75-100 гаруй хүүхдийг хамруулсан нь малчдын талархлыг зүй ёсоор хүлээж байна. Жилдээ 100 гаруй хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэн өгч байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 2-р сарын 20, Бямба гариг, 14:01
 


Find us on Facebook
Follow Us