хуудасны зам: Home Байгууллага Сургууль

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Мартын 8-ны баярын хөтөлбөр

Өргөн Монголын хатангоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уянгоо

Бүхнийг шаглах урангоо

Эрийн чимэг сарангоо

Эрхэмсэг тансаг хатангоо

Энгүй орчлонгийн эрхэмсэг бүсгүй

ХӨТӨЛБӨР:

03 дугаар сарын 02-нд даамны тэмцээн

03 дугаар сарын 03-ны 14 цагаас теннисний тэмцээн

03 дугаар сарын 04 "Дарви"сумруу  явах

03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас эмэгтэйчүүдийн баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн

19 цагаас "Кароаке" тэмцээн

03 дугаар сарын 07 нд Баярын хурал

03 дугаар сарын 08-нд "Ээжтэйгээ хамт" шоу үдэшлэгтэй тул нийт ээжүүд эмэгтэйчүүд та бүхнийг баярын хөтөлбөртөө идэвхитэй хамрагдахыг  урьж байна.

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Сургууль
ЗЭРЭГ СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Насанбат   
2016 оны 2-р сарын 17, Лхагва гариг, 07:55

БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Зэрэг сумын анхны бага сургууль 1940 оны 9-р сарын 1-нд Хөндлөн гэдэг газар 6 гэртэй 9-12 насны 60 сурагчидтай байгуулагджээ.

Анхны захирлаар А.Тогмид, багшаар Л.Иш, тогооч С.Жанлав, нярав М.Балдан, галч Б.Еэшээ нар ажиллаж байжээ.

1953 онд 7 жилийн сургууль болж зэргэлдээх Чандмань, Дарви, Цэцэг, Манхан сумдаас элсэлт авч, 1964 онд 8 жилийн сургууль, 1989 онд 10 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжиж Дарви, Чандмань сумаас 9-р ангид элсэлт авч, 2006 оноос 11 жилийн сургалттай орчин үеийн бүрэн дунд сургууль болон өргөжсөн ба 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжин сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн түүхийн жилүүдэд удирдах ажилтан 40 гаруй, багш 253, ажиллагсад 98, 5000 гаруй суралцагсад сурч ажиллаж, амьдарч байсан өнөр хамт олон билээ.

Одоо тус сургууль 24 бүлэгт 656 сурагчид хамруулан 44 багш, ажилтан, 24 ажилчин, 15 гэрээт ажилчинтайгаар, хичээлийн 3 байр, номын сан, 2 дотуур байр, спорт заал, гал тогоо бүхий сургалтын орчинтойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 2-р сарын 20, Бямба гариг, 14:51
 


Find us on Facebook
Follow Us