Аймгийн ЗДТГ-аас санаачилсан “Хоггүй Ховд” бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, ААН, төрийн байгууллагуудыг оролцохыг уриалж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээ 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 13 цагт аймгийн төв талбайгаас эхэлнэ. Шуудай, бээлий зэрэг шаардлагатай зүйлсийг аймгийн ЗДТГ-ын байрнаас авах боломжтой.
Day: September 6, 2022
Аймгийн онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа
Өнөөдөр /2022.09.05/ Аймгийн онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар коронавирусний нөхцөл байдлын мэдээлэл, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, малын гоц халдварт өвчний талаар цаг үеийн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Үүний дараа онцгой комиссын гишүүд цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, санал солилцов. Энэ үеэр 5-11 насны хүүхдийн Коронавирусний эсрэг дархлаажуулалт, IV […]
Засаг дарга Э.Болормаа Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалтад оролцлоо
Өнөөдөр /2022.09.05/ Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээнд оролцлоо. Засаг дарга Э.Болормаа нь Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд ажиллах хугацаандаа хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны хувьд анхаарч, ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, 2020-2024 оны Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн Баянбулаг зуслангийн […]
ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА: ШҮҮМЖЛЭЛ БҮХНИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО
ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА: ШҮҮМЖЛЭЛ БҮХНИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО Аймгийн Засаг дарга Э.Болормаа төрийн тамга, тэмдгээ албан ёсоор хүлээж авсны дараа хэлтэс агентлаг, албан байгууллагын дарга, эрхлэгчид, Засаг даргын Тамгын газрын хамт олонтой уулзлаа. Уулзалтын үеэр: Ойрын өдрүүдэд хийх ажил, хурал, уулзалтын төлөвлөгөө гарган байгууллагын ажилтай танилцах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын шинэ санаа солилцох, эн тэргүүнд […]
Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа томилогдлоо
Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа өнөөдөр /2022.09.02/ ажлаа хүлээн авлаа. Аймгийн Засаг даргаар томилогдож буй Э.Болормаад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Э. Болормаа: “Ховд аймгийн 90 гаруй […]