Цаг үеийн мэдээ

4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар “АЛДАРТ ЭХ-I”, “АЛДАРТ ЭХ-II одон олгодог. Энэ жил Ховд аймгаас нийт 367 ээж энэхүү одонг энгэртээ зүүлээ.

Үүнээс 43 ээж “АЛДАРТ ЭХ-I” одон хүртэж байна. Эдгээрээс хамгийн залуу ээж 32 настай, харин хамгийн ахмад нь 56 настай. 324 ээж “АЛДАРТ ЭХ-II” одон хүртлээ. Хамгийн залуу нь 25 настай. Хамгийн ахмад нь 58 настай байна.
“АЛДАРТ ЭХ”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож айл гэрийн түшиг, алдрай үрсийн халамжит сайхан гэргий-ээжүүдэд хүндтэй одонг нь зүүж өглөө.

Айл гэрийн түших нэгэн багана

Амраг ханийн халамжит сайхан гэргий
Алдрай үрсийн элбэрэлт ижий нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсьe.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ