Цаг үеийн мэдээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 47-ООР НЭМЭГДСЭНИЙ 33 НЬ ЖАРГАЛАНТ СУМААС ИЛЭРЧЭЭ

2021 оны 06 дугаар сарын 28-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 29-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 501 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 47-оор нэмэгдэж нийт 761 боллоо.

Тодруулбал, Цэцэг сумаас 8, Мөст сумаас 2, Алтай сумаас 1, Манхан сумаас 1, Буянт сумаас 2 иргэнээс илэрсэн байна. Харин Жаргалант сумаас 33 иргэнээс халдвар илэрчээ. Тухайлбал,
-Жаргалант суманд оршин суух Говь-Алтай аймгийн харьяат 1 иргэн,
-Алагтолгой багт оршин суух 1 иргэн,
-Наран багт оршин суух 13 иргэн,
-Цамбагарав багт оршин суух 12,
-Жаргалан багт оршин суух 1 иргэн,
-Бугат багт оршин суух 1 иргэн,
-Тахилт багт оршин суух 2 иргэн,
-Хайрхан багт оршин суух 1 иргэн,
 -Баатархайрхан багт оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.29/ байдлаар 138 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-10 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 44 хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 4 хүн байна. Жаргалант суманд 73 иргэн, Булган суманд 21 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 440 эдгэрчээ.
Өнөөдрийн /2021.06.29-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1651, тусгаарлан ажиглах байранд 16, гэрийн тусгаарлалтад-1635, гэрийн ажиглалтад-347 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”