Цаг үеийн

БАЯН-ӨЛГИЙ ӨЛГИЙ АЙМАГ, “ТОЛБО НУУР”-ЫН АМРАЛТАД ЯВЖ БАЙГААД ИРСЭН 3 ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 06 дугаар сарын 30-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 802 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 76-аар нэмэгдэж нийт 888 боллоо.

Тодруулбал, Цэцэг сумаас 17, Мянгад сумаас 1, Буянт сумаас 1, тусгаарлан ажиглах байр “Ховд их сургууль”-д байсан Чандмань сумын 1 иргэнээс илэрсэн байна.  Харин Жаргалант сумаас 56 иргэнээс халдвар илэрчээ. Тухайлбал,
-Улаанбаатар хотоос ирж байсан 1 иргэн,
– Жаргалант суманд оршин суух Улаанбаатар хотын 4 иргэн
-Баян-Өлгий өлгий аймаг, “Толбо нуур”-ын амралтад явж байгаад ирсэн 3 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 8 иргэн,
– Буянт багт оршин суух 3 иргэн,
-Жаргалан багт оршин суух 6 иргэн,
-Магсаржав багт оршин суух 8 иргэн,
-Бугат багт оршин суух 2 иргэн,
-Бичигт багт оршин суух 7 иргэн,
-Наран багт оршн суух 6 иргэн,
-Рашааант багт оршин суух 1 иргэн,
-Цамбагарав багт оршин суух 4 иргэн,
-Тахилт багт оршин суух 2 иргэн,
-Малчны хороололд оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.01/ байдлаар 132 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-9 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 55 хэвтэн эмчлүүлж байгаагаас 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 1 хүн хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 105, Булган суманд 27, Алтай суманд 1, Буянт суманд 4, хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 487 нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.07.01-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2078, тусгаарлан ажиглах байранд 27, гэрийн тусгаарлалтад-2051, гэрийн ажиглалтад-372 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”