Цаг үеийн мэдээ

“ХУДАЛДАА 100-ЖИЛ” аяны шилжин явах тугийг “Эвийн хүч” худалдааны төвд хүлээлгэн өглөө

Монгол Улсад худалдааны байгууллага үүсч хөгсөний 100 жилийн ойг тохиолдуулан “ХУДАЛДАА 100-ЖИЛ” аян зохион байгуулж байна. Аяны нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж “Эвийн хүч” худалдааны төвд хүлээлгэн өглөө.

Туг хүлээж авсан аж ахуйн нэг, худалдаа, үйлчилгээний төвүүд байгууллага дээрээ хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэн дараагийн байгууллагад хүлээлгэн өгөх юм. Өөрөөр хэлбэл, туг аялах 1-5 хоногийн хугацаанд “ХУДАЛДАА 100-ЖИЛ” гэсэн өдөрлөг, урамшуулалт худалдаа зохион байгуулах, хаягжилт, гэрэлтүүлгийг шинэчлэх, танилцуулах самбар, ПОС машинтай болсон байх, байгууллагынхаа шилдэг ажилтнуудыг алдаршуулах, танилцуулах самбартай болсон байх зэрэг 18 ажлыг хийх юм.

“ХУДАЛДАА 100-ЖИЛ” аяныг 09 дүгээр сар хүртэл зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.