Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагт /07.02-07.03/ Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 104-өөр нэмэгдэж нийт 1042 боллоо

2021 оны 07 дугаар сарын 02-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 710 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 104-өөр нэмэгдэж нийт 1042 боллоо.

Тодруулбал, Цэцэг сум 18, Зэрэг сумаас 10, Үенч сумаас 1, Булган сумаас 3, Ховд сумаас 1, Чандмань сумаас 1, илэрсэн байна. Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрчээ. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 10 иргэн үүний ЭСБА-80 айлын 2 орон сууцнаас 3 иргэн,
-Магсаржав багт оршин суух 7 иргэн,
-Наран багт оршин суух 3 иргэн,
-Жаргалан багт оршин суух 2 иргэн,
-Алагтолгой багт оршин суух 1 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 7 иргэн,
-Хайрхан багт оршин суух 1 иргэн,
-Бугат багт оршин суух 2 иргэн,
-Буянт багт оршин суух 1 иргэн,
-Бичигт багт оршин суух 3 иргэн байна. Сүүлд батлагдсан 33 тохиолдлыг оршин суугаа сум багаар нь ялгах ажлыг хийж байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.03/ байдлаар 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-13 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 68 хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 2, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 15 хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 139, Булган суманд 24, Алтай суманд 1, Цэцэг суманд 1, Буянт суманд 5, Мөст суманд 5, Мөнххайрхан суманд 7, Манхан суманд 1 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 513 нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.07.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2157, тусгаарлан ажиглах байранд 14, гэрийн тусгаарлалтад-2123, гэрийн ажиглалтад-496 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”