Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.06-07.07/ НИЙТ 751 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 72 ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 07 дугаар сарын 06-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 751 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 72-аар нэмэгдэж нийт 1317 боллоо.

Тодруулбал, Цэцэг сумаас 3, Зэрэг сумаас 3, Манхан сумаас 10, Орхон аймгаас ирсэн 1, “Ховд Эко“ цементийн үйлдвэрээс 3 илэрчээ. Харин Жаргалант сумаас 53 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав багт оршин суух 16,
-Бугат багт оршин суух 9,
-Баатархайрхан багт оршин суух 2,
-Цамбагарав багт оршин суух 5,
-Жаргалан багт оршин суух 5,
-Наран багт оршин суух 4,
-Бичигт багт оршин суух 2,
-Алагтолгой багт оршин суух 3,
-Рашаант багт оршин суух 1,
-Тахилт багт оршин суух 3 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.07/ байдлаар 189 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 43 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүнд-11, хүндэвтэр-28 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 71, Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 23 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 1 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 10 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 8 хүн, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 8 хүн, Чандмань сумын Эрүүл мэндийн төвд 3 хүн, Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 274, Булган суманд 11, Буянт суманд 13, Алтай суманд 1, Мөст суманд 10, Мөнххайрхан суманд 7, Манхан суманд 6, Булган сумын Нэгдсэн эмнэлгийн хяналтад гэрээр 11 хүн, Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 9 хүн гэрээр эмчлүүлж байна.
БОЭТ-ийн Халдвартын тасгийн ”Тусгаарлах эмнэлэг”-ээс 11, сумдын Эрүүл мэндийн төвөөс 9, гэрээр эмчлүүлж байсан иргэдээс 18 хүн эдгэрч батлагдсан нийт тохиолдлын 587 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.07-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2972, гэрийн тусгаарлалтад-2569, гэрийн ажиглалтад-435 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”