Цаг үеийн мэдээ

КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 1000 ДАВЖ, НАС БАРАЛТ 3 БҮРТГЭГДЛЭЭ

2021 оны 07 дугаар сарын 12-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 432 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 47-оор нэмэгдэж нийт 1699 боллоо.

Тодруулбал, 
Дуут сумаас 2, Алтай сумаас 3, Мөст сумаас 1, Зэрэг сумаас 1, Цэцэг сумаас 1, Булган сумаас 1 Чандмань сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,

-Магсаржав багт оршин суух 2,
-Буянт багт оршин суух 4,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 2,
-Хайрхан багт оршин суух 1
-Бичигт багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 2,
-Наран багт оршин суух 4,
-Бугат багт оршин суух 2,
-Баатархайрхан багт оршин суух 5,
-Рашаант багт оршин суух 1,
-Дарви сумаас ирсэн Жаргалант суманд оршин суух 1,
-Улаанбаатар хотоос ирсэн 3 иргэн,
-Жаргалант суманд оршин суух багийн харьяалал нь тодорхойгүй 6 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.13/ байдлаар 209 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 33 нь 0-18 насны хүүхэд, 10 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-1, хүндэвтэр-55 бусад нь хөнгөн.
“Мөнх цохилохуй” эмнэлэгт 2, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 81 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 321, сумдад 55 нийт /376/ хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 72 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1061 нь эдгэрлээ. Харин Чандмань сумын харьяат, 57 настай эмэгтэй, иргэн Д. Коронавирусний халдвар, архаг өвчний хавсарсан оношоор сумынхаа Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээрээ эмчлүүлж байгаад 07 дугаар сарын 12-ны 02:35 цагт нас баржээ. Тухайн иргэн нь бөөр, зүрх судасны архаг дутмагшилтай, чихрийн шижин, артерийн даралттай, мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байсан байна. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн /2021.07.13-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3464 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-67 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”