Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.20-0721/ 29 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, 80 ХҮН ЭДГЭРЧЭЭ

2021 оны 07 дугаар сарын 20-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 299 сорьцод PCR, 126 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 29-өөр нэмэгдэж нийт 2002 боллоо.

Тодруулбал, Үенч сумаас 4, Мянгад сумаас 2, Улаанбаатар хотоос ирсэн 1, Эко цементийн үйлдвэрээс 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 18 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 5,
-Наран багт оршин суух 2,
-Бугат багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 2,
-Тахилт багт оршин суух 1,
-Баатархайрхан багт оршин суух 1
-Магсаржав багт оршин суух 1,
-Дарви сумын харьяат Жаргалант суманд түр оршин суух 1 иргэн,
-Буянт багт оршин суух 1,
-Ногооны талбайд ажилтай 1 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.21/ байдлаар 175 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 32 нь 0-18 насны хүүхэд, 4 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-15, хүндэвтэр-43 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 17 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 199, сумдад 36 нийт /235/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 80 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1575 нь эдгэрлээ.

Өнөөдрийн /2021.07.21-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2480 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”