Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.27-07.28/ 70 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 07 дугаар сарын 27-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 431 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 70-аар нэмэгдэж нийт 2261 боллоо.

Тодруулбал, Мянгад сумаас 4, Буянт сумаас 2, Мөнххайрхан сумаас 1, Манхан сумаас 1, Цэцэг сумаас 1, Ховд сумаас 1, Дарви сумаас 1, Булган сумаас 1, Өмнөговь аймгаас ирсэн 2 иргэнээс  халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 56 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 35,
-Алагтолгой багт оршин суух 2,
-Наран багт оршин суух 2,
-Тахилт багт оршин суух 5,
-Магсаржав багт оршин суух 3,
-Бугат багт оршин суух 2,
-Буянт багт оршин суух 2,
-Бичит багт оршин суух 5 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.28/ байдлаар 147 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 39 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-5, хүндэвтэр-40 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 5 нь хүүхэд, Цэцэг суманд 2 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна.
Тэгвэл Жаргалант суманд 174 , сумдад 19 нийт /193/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 20 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1894 нь эдгэрлээ.

Өнөөдрийн /2021.07.28-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1638 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”