Соёл урлаг, спорт

УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 400 ОРЧИМ МЭРГЭН ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИН ӨРСӨЛДЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Монголын Үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Урианхай болон Үндэсний сурын харвааг хөгжүүлэх, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжүүлэх, сурын харвааны зан үйл, ёс заншлыг залуу хойч үе болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор Үндэсний болон Урианхай сурын харваа Ховд хотод зохион байгуулагдлаа.

Ховд аймгийн Жаргалант сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд 2021 оны 08 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сурын харваанд давхардсан тоогоор Улс аймгийн цолтой 400 орчим мэргэн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Наймдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан Урианхай сурын харваанд 130 орчим харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:
– Аймгийн мэргэн, спортын мастер, Улаанбаатар хот Мондэй багийн харваач Х. Болдбаатар 30 сумнаас 27 онож тэргүүн байр
– Ховд аймгийн харьяат, Урианхай сурын улсын мэргэн, Сум дундын ойн ангийн харваач Э. Хосбаяр 30 сумнаас 27 онож хоёрдугаар байр
– Алдар спорт хороо, Жем Интернэшнл ХХК-ий харваач, спортын мастер Б. Баасанбат 30 сумнаас 26 онож гуравдугаар байр
– Урианхай сурын улсын мэргэн, Тагнуулын Ерөнхий газрын “Эрч” кулубын харваач Т. Очроо 30 сумнаас 25 онож дөрөвдүгээр байр
– Баян-Өлгий аймгийн залуу харваач Т.Батхүрэл 30 сумнаас 25 онож тавдугаар байр тус тус эзэллээ.

2021 оны 08 дугаар сарын 7-8-нд зохион байгуулагдсан Үндэсний сурын харваанд 260 гаруй мэргэн харваачид 40 сум тавьж цэц мэргэнээ сорин өрсөлдөж шилдэг харваачдаа тодруулжээ.
Үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:
– МУ-ын гарамгай харваач, спортын мастер, Тагнуулын Ерөнхий газрын “Эрч” клубын харваач Т. Очроо 40 сумнаас 38 онож тэргүүн байр
– Ховд аймгийн Дуут сумын харьяат, Аймгийн мэргэн спортын мастер Ш. Баянмөнх 40 сумнаас 37 онож хоёрдугаар байр
– Баян-Өлгий аймгийн харьяат, спортын мастер С. Энхтүвшин 40 сумнаас 36 онож гуравдугаар байр
– Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Т. Батмөнх 40 сумнаас 36 онож дөрөвдүгээр байр
– Дорноговь аймгийн харьяат, залуу харваач Б. Баяраа 40 сумнаас 36 онож тавдугаар байр тус тус эзлэв.
Үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд:
– Завхан аймгийн харваач Ш. Наранчимэг 40 сумнаас 37 онож тэргүүн байр
– Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн мэргэн Б. Номинчимэг 40 сумнаас 37 онож хоёрдугаар байр
– Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн мэргэн спортын мастер До. Цэцэгмаа 40 сумнаас 36 онож гуравдугаар байр
– Дорноговь аймгийн харьяат, спортын мастер Ц. Төвшинбат 40 сумнаас 36 онож дөрөвдүгээр байр
– Улаанбаатар хот, Мондэй багийн харваач, МУ-ын гарамгай харваач Ч. Гандаваа 40 сумнаас 36 онож тавдугаар байрт шалгарчээ.
 Энэ удаагийн Урианхай болон Үндэсний сурын харвааны тэмцээнийг Ховд аймгийн сурын холбоо зохион байгуулж, бай шагналыг нь дангаар хариуцаж ажилласан байна.