Соёл урлаг, спорт

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ГОНЧИГИЙН БАТХУЯГ ЗАЛУУ НАЧИН М.БАЯРЖАВХЛАНД “ХУРДАН УДМЫН ДААГА” БЭЛЭГЛЭЛЭЭ

Ховд аймгийн харьяат сум, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эрэмбэ дээшлүүлэх /цол олгох/ барилдааныг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр  зохион байгуулсан. Тус барилдаанд аймгийн арслан цолтой 9, аймгийн заан цолтой 6, аймгийн харцага цолтой 5, аймгийн начин цолтой 19, сумын цолтой 53, мөн 30 гаруй залуу бөхчүүд зодоглож уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсан. Энэ үеэр Чандмань сумын харьяат, Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу, Мөст сумын харьяат Ц.Мягмардоржийн хүү Баяржавхлан нар 5 давж “АЙМГИЙН НАЧИН” цолны болзол хангасан юм.

Мөст сумын харьяат М.Баяржавхлан нь 20 насандаа “АЙМГИЙН НАЧИН” болсон /хамгийн залуу начин/ учраас Ховд аймгийн Ховд аймгийн Залуучуудын холбоо, санаачлан Дөргөн сумын харьяат аймгийн алдарт уяач Гончигийн Батхуягтай хамтарч “ХУРДАН УДМЫН ДААГА”-аар шагналаа.