Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” хуралдав

Өнөөдөр /2021.08.12/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” хуралдлаа. Хурлаар коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй, анхаарах асуудлын талаар санал солилцлов.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл, 2021-2022 оны хичээлийн жилийг угтан аймгийн хэмжээнд халдваргүйтгэл хийх ажлыг эрчимжүүлэх, вакцины татан авалтыг зохион байгуулах, гарч буй зардлын тооцоо гаргаж шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд ирэх 7 хоног буюу 08 дугаар сарын 16-ны 15:00 цагт аймгийн Онцгой комиссын гишүүдийн хурал зохион байгуулж энэ үеэр чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсон цаашид хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар зохих шийдвэр гаргуулахаар боллоо.