Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /08.12-08.13/ 94 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 08 дугаар сарын 12-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 335 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 94-өөр нэмэгдэж нийт 3417 боллоо.

Тодруулбал, Ховд сумаас 3, Манхан сумаас 1, Алтай сумаас 1, Цэцэг сумаас 2, Дөргөн сумаас 1, Чандмань сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 84 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Алагтолгой багт оршин суух 2,
-Хайрхан багт оршин суух 2,
-Тахилт багт оршин суух 5,
-Магсаржав багт оршин суух 18,
-Наран багт оршин суух 8,
-Буянт багт оршин суух 5,
-Бугат багт оршин суух 12,
-Бичигт багт оршин суух 15,
-Цамбагарав багт оршин суух 7,
-Баатархайрхан багт оршин суух 6,
-Малчны хороололд оршин суух 1,
-Багийн хаяг нь тодорхойгүй 3 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.13/ байдлаар 209 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 39 нь 0-18 насны хүүхэд, 13 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-15, хүндэвтэр-91 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 63 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 468, сумдад 86 нийт /553/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 87 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2665 нь эдгэрлээ.

Өнөөдрийн /2021.08.13-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2328 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 148 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 94 нь вакцины 2 дахь, 54 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54856 хүн буюу 86,3 хувь нь 1 дүгээр тунд, 49575 хүн буюу 78,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”