Цаг үеийн Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /08.18-08.19/ 254 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 08 дугаар сарын 18-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 776 сорьцод PCR шинжилгээ хийхэд 175 эерэг, 302 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 78 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 254-өөр нэмэгдэж нийт 4322 боллоо.

Тодруулбал,
 Ховд сумаас 7, Булган сумаас 7, Манхан сумаас 14, Чандмань сумаас 7, Зэрэг сумаас 3, Дуут сумаас 4, Цэцэг сумаас 1, Дөргөн сумаас 6, Мөнххайрхан сумаас 3, Дарви сумаас 2, Буянт сумаас 2, Мөст сумаас 1, Алтай сумаас 9, Үенч сумаас 3, Мянгад сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 182 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Алагтолгой багт оршин суух 7,
-Цамбагарав багт оршин суух 25,
-Магсаржав багт оршин суух 38,
-Бугат багт оршин суух 10,
-Жаргалан багт оршин суух 24,
-Буянт багт оршин суух 21,
-Бичигт багт оршин суух 9,
-Наран багт оршин суух 10,
-Баатархайрхан багт оршин суух 10,
-Тахилт багт оршин суух 9,
-Хайрхан багт оршин суух 3,
-Рашаант багт оршин суух 8,
-Малчны хороололд оршин суух 1,
-Багийн харьяалал, хаяг нь тодорхойгүй 7 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.19/ байдлаар 265 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 36 нь 0-18 насны хүүхэд, 24 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-18, хүндэвтэр-105 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 123 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 17 нь хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Биеийн байдал нь хүнд-2, хүндэвтэр-7 бусад нь хөнгөн байна.
Тэгвэл Жаргалант суманд 838, сумдад 165 нийт /1003/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 64 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2965 нь эдгэрлээ.

Сүүлийн 24 цагт нийт 151 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 99 нь вакцины 2 дахь, 52 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55115 хүн буюу 86,8 хувь нь 1 дүгээр тунд, 50122 хүн буюу 78,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.19-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1864 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”